Ж.Лхагва Ази тивийн 3.3 бүсийн аварга боллоо

Мэдээлэл, технологийн үндэсний паркад энэ сарын 15-нд www.chess.com сайтаас зохион байгуулсан Ази тивийн ахмадын аварга шалгаруулах цахим тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас 50-иас дээш насны ангилалд долоо, 65-аас дээшихэд хоёр тамирчин өрсөлдөж буй. Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах хагас шигшээ шатны тэмцээнд насны ангилал тус бүрээс эхний гурван байрт шалгарсан тамирчид энэ сарын 20, 21-нд тэмцээний финалын шатанд оролцох эрх авах юм. Манай тамирчдаас Гавьяат дасгалжуулагч, Дэлхийн шатрын холбооны мастер Ж.Лхагва 65-аас дээш насны ангилалд түрүүлж, Ази тивийн 3.3 бүсийн аварга боллоо. Тэрбээр финалын шатанд тоглоно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)