Ж.Батзандан: МАНАН-гийн эсрэг тэмцэл М.Энхболдыг Г.Занданшатараар сольж, Л.Оюун-Эрдэнийг сайд болгоод зогсох ёсгүй

МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдлээс төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж буй талаар УИХ-ын нэр бүхий гишүүд мэдээлэл хийж байна. Тус шаардлагын талаар УИХ-ыг гишүүн Л.Болд тайлбарлалаа.

Шаарлагад: 

  • Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ард түмний өмч болгох, нийтийн сонсгол явуулах;
  • 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол явуулж, буруутай бүх этгээдийг хуулийн хариуцлага хүлээлгэх;
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн стратегийн ордуудыг төрийн мэдэлд авах;
  • Шүүх, прокуорор, АТГ, Үндсэн хуулийн цэцийн удирдлагуудыг огцруулж, яаралтай шинэ удирдлага томилуулах;
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулж, энэ бүх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх шаардлагыг хүргүүлж байгаа аж.

Хэвлэлийн бага хурлын үеэр Ж.Батзандан гишүүн "МАНАН мафын эсрэг тэмцэл М.Энхболдыг Г.Занданшатараар сольж, Л.Оюун-Эрдэнийг сайд болгоод зогсох ёсгүй" хэмээн мэдэгдсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (19)