Ж.Батзандан: Б.Хурцын гар хөл болсон шүүгч нарт Чимгээ, Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг үзүүлнэ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар С.Зориг агсны амь нас хохирсон хэргийг хянаж шалгах Түр хорооны гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Энэ үеэр Ж.Батзандан гишүүн "Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлж, С.Зориг агсны амь насаа алдсан хэргийг шийдвэрлэсэн болж зохиомлоор жүжиг тавьсан анхан шатны гурван шүүгч, давж заалдах шатны гурван шүүгч, хяналтын шатны таван шүүгч нарыг огцруулахаас шүүхийн шинэчлэл эхэлнэ. Ялангуяа Ерөнхий шүүгч Ц.Зоригт, Б.Батцэрэн, Ц.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нар бол Ц.Элбэгдоржийн томилсон шүүгчид юм.  Тэд генерал Б.Хурцын гар хөл болж, шударга бусын хонгилоор иргэдийг чирж оруулдаг шүүгч нар мөн хэмээн Түр хорооны гишүүд үзлээ. Иймээс Түр хороо өнөөдрөөс эхлэн С.Зориг агсны амь насаа алдсан хэргийг буруу шийдвэрлэсэн, Монгол Улсын иргэдийг хилсээр хэлмэгдүүлж, ял өгсөн Улсын дээд шүүхийн эрүүгийн танхимын таван шүүгчийг огцруулах асуудлыг Ерөнхийлөгчид өргөн барина. Ажлаас нь чөлөөлөх хүртэл бид тэмцлээ зогсоохгүй.

Түүнчлэн дээд шүүхийн 8-9 шүүгчид Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг үзүүлж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг нэн яаралтай суллуулах тал дээр анхаарч ажиллана” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)