Жүжигчин Н.Ялалт Берлиний кино наадмын нээлтэнд оролцоно

Германы “Basis Berlin” кино компани болон Монгол, Араб, Австри зэрэг улсын уран бүтээлчдийн хамтын бүтээл “Алтан судал” кино Берлиний кино наадамд оролцож, “Алтан баавгай” шагналын төлөө өрсөлдөхөөр боллоо.

70 дахь удаагаа болох гэж буй уг наадамд өрсөлдөж буй “Basis Berlin” кино компаний уран бүтээлчид 2018 онд Монголд ирж жүжигчдийн сонгон шалгаруулалтаа хийхдээ жүжигчин Н.Ялалтын чадварыг ихэд үнэлж киноныхоо гол дүрд тоглуулахаар гэрээ хийсэн юм.

Н.Ялалтын хувьд кинонд тоглохоос гадна орчуулгын кинонд дуу оруулагч, хөтлөгч зэрэг ажлыг үнэхээр чадварлаг гүйцэтгэдэг.

Түүнийг үзэгчид төдийгүй урлагийнхан “дотортой” жүжигчин хэмээн үнэлдэг. Тэрбээр ирэх сард болох Берлиний кино наадмын нээлтэнд шинэхэн уран бүтээлтэйгээ оролцох урилга гардаад байгаа гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)