Жүдогийн УАШТ-ийг олимпын зэрэглэлтэй шүүгчид дэнсэлнэ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 16-18-нд Спортын төв ордны “А” танхимд болно. Энэ тэмцээнийг олимпын зэрэглэлтэй шүүгчид тодруулбал, Чех улсын Владимир Хнедка, ОХУ-ын Владимир Востриков нар урилгаар дэнсэлнэ.

Тэд манай жүдочдод Олон улсын жүдо бөхийн холбооны шинэчилсэн дүрмийг танилцуулж, санал бодлыг нь сонсов. Мөн манай шүүгч нарт ОУЖБХ-ны дүрмийн талаар сургалт явууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)