Ж.Энхбаяр төрийн нууц задалсан эсэхийг хянуулна гэв

 УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн байна. Батлан хамгаалахын сайдыг огцруулах тухай тогтоолын төслийг МАН-ын бүлгээр хэлэлцэх үед Ж.Энхбаяр сайдын гишүүдэд тараасан бичиг Төрийн нууцын тухай хуулийн 5.1.2 болон хоёр дахь хэсэгт заасан төрийн нууцад хамааруулах зүйлийн хүрээнд багтаж “Төрийн нууцын жагсаалт батлах тухай” Монгол Улсын хуулиар тогтоосон жагсаалтын 6, 21, 22, 25 зэрэг дугаарт заасан төрийн нууцад хамрагдахаар байна гэж эрхэм гишүүн үзжээ. Тиймээс төрийн нууц задалсан эсэхийг хянаж, хариу ирүүлэхийг тэрбээр Ерөнхий сайдаас хүссэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)