Жуулчдад зориулан 820 ширхэг аюулгүйн зөвлөмж тараажээ

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зогс-Шалга-Боломж бүү олго” нэртэй нэг сарын хугацаатай арга хэмжээг зохион явуулжээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд нийслэл хотоор аялж зугаалж буй гадаадын жуулчдад зориулан 820 ширхэг аюулгүйн зөвлөмж тараасан байна.

Ташрамд дурдахад, арга хэмжээ эхэлснээс хойш буюу энэ оны долдугаар сарын 01-23-ны хооронд тус хэлтэст хулгайлах гэмт хэрэг нийт 29 бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 17 хувиар буурчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)