Жулиан Ассанж хаана байгааг Их Британийн цагдаа нар мэднэ

Нууц мэдээллийг нийтэд дэлгэсэн “Wiki leaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг Интерполоор эрэн сурвалжилж эхлээд байгаа бөгөөд АНУ-ын Засаг захиргаа түүнийг “сэтг үүлч биш анархист” гэж мэдэгдлээ. Америкийн томоохон банкнуудын булайг дэлгэнэ хэмээсэн түүнийг баривчлах нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан хэрэг огтхон ч биш гэж Цагаан ордны хэв лэлийн төлөөлөгч Филип Кроули өгүүлжээ.

Сэтгүүлчийн ёс зүйг зөрчин, олон улсын зөрчилд ч хүргэж болох мэ дээллийг нийтэд дэлгэсэн Жулиан Ассанжийн үйлдэл хэрээс хэтэрч байна хэмээн тэрбээр онцолсон аж. Мөн түүнийг хаана орогнож байгааг Их Британийн цагдаа нар мэдэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд баривчлах зөвшөөрлийн талаар тодруулсны дараа арга хэмжээ авна гэжээ.

Учир нь Шведийн Засгийн газар түүнийг баривчлах зөвшөөрөл олгохдоо зарим нэг баримтыг ташаа мэдээлсэн нь хууль са хиу лагчдын ажилд хүндрэл учруулж байгаа гэнэ. Харин Жулиан Ассанжийн ойр дотныхон түүнийг байгаа газраа нууц лахаас өөр аргагүй байдалд орсон гэж үзэж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)