Жулиан Ассанжийг АНУ руу шилжүүлэхийг Британийн Дотоод Хэргийн сайд зөвшөөрчээ

Английн Дотоод хэргийн сайд WikiLeaks- ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг шилжүүлэн өгөхийг хүссэн АНУ-ын Хууль зүйн яамны  баримтад гарын үсэг зуржээ. Энэ тухайгаа Сахид Жавид өнөөдөр “BBC” агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Ингэхдээ тэрбээр  эцсийн шийдвэрийг Лондонгийн шүүх гаргахыг онцолжээ. “АНУ-аас Ассанжийг шилжүүлэхийг хүссэн бичиг ирсэн бөгөөд маргааш энэ асуудал шүүхээр орно. Би өөрийн зүгээсээ  хүсэлтийг зөвшөөрсөн гарын үсгээ зурсан” гэж Жавид хэлсэн байна.Өмнө нь энэ сарын 11-нд АНУ-ын Хууль зүйн яам Жулиан Ассанжийг шилжүүлэх хүсэлт явуулснаа баталсан юм. Лондонгийн шүүх тавдугаар сарын 1-нд  WikiLeaks- ийг үүсгэн байгуулагчийг батлан даалтын нөхцөлийг зөрчсөнд буруутган 50 долоо хоног саатуулан хорих ял оноосон бол АНУ Ассанжид хакерын үйл ажиллагаа явуулсан гэж  175 жилийн хорих ял өгөхөөр цэхэж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)