Жо Харт Итали руу явлаа

Английн хөлбөмбөгийн шигшээ багийн хаалгагч, “Манчестер Сити” клубийн тоглогч Жо Харт багт нь дасгалжуулагчаар ирсэн Пэп Гуардиолатай таарамжгүй харилцаатай гэх цуурхал тархаад байсан юм. Тэгвэл энэ цуурхал үнэн болохыг нотолж, Харт Италийн “Торино”-д зүтгэхээр болжээ.

Хотынхоны төлөө 266 тоглолтод оролцсон Харт зээлээр Италийн багт тоглохоор болсон ч ирэх нэгдүгээр сараас “Торино”-д үлдэхээр тохиролцсон бололтой.

Энэ жил 29 настай Харт долоо хоногт 135 мянган еврогийн цалин авдаг. Энэ мөнгийг хоёр клуб хувааж төлөхөөр тохирсон аж.

Хотынхон энэ улиралд Клаудио Бравод ихээхэн итгэл хүлээлгэж буй. Харин Хартын хувьд энэ багийн гуравдугаар хаалгагч болоод байсан юм. Бравогийн нөөцөнд Уильи Кабальеро сууж байгаа юм.

Хэдийгээр Харт “Сити”-гээс бүр явах эсэх нь одоогоор тодорхойгүй, шаардлагатай тохиолдолд хуучин багтаа эргэж ирэх нөхцөл бий ч Пэп Гуардиолатай ямар харилцаатайг бодвол 2006 оноос хойш 10 жил зүтгэсэн багтаа эргэж ирэх боломжгүй бололтой. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)