ЖОР: Эрүүл мэндэд тустай МАХГҮЙ САЛАД

Баярын өдрүүдэд ходоодоо баясгах бидний хоол хүнсний нэг өдрийн илчлэгийн хэмжээ байх ёстой хэмжээгээсээ хоёр дахин хэтэрнэ. Хэрвээ олон айлд орж, бууз, амттан тэр хэрээр идвэл үүнээс ч их илчлэг биедээ хуримтлуулах нь гарцаагүй. Тиймээс мах, бууз идсэнийхээ хэрээр шинэ ногооны салат ялангуяа бууцай, шинцай, юуцай, яншуй, мөн бүх төрлийн байцаа, ногоон сонгино, салатны навч, ногоон чинжүү зэрэг ногоон навчит ургамал түлхүү идэхийг зөвлөдөг. Тэгвэл уг зөвлөмжид тохирсон махгүй салатны жорыг сонирхуулж байна. 

Танд ердөө төмс, брокколи, ногоон огурци, дүпү, ногоон хоолтнуудын хэрэглэдэг майонез байхад хангалттай.

  • Эхлээд төмсөө нийслэл салат шиг хэрчээд, чанана.
  • Дараа нь дүпүгээ жижиг дөрвөлжин хэрчээд, оливын тосоор бага зэрэг шарна. 
  • Ногоон огурцигээ хэрчиж бэлэн болгосны дараа бүх орцоо нийлүүлээд майонезээр холино. Ийм л амархан байх нь. Мөн орцоо баяжуулахын тулд улаан лооль, лууван зэргээр өнгө оруулж болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)