ЖОР: КЕМБАБ ХИЙХ АРГА

Солонгос үндэсний кембабыг өдрийн хоол болгон бэлдэж авч явахад тохиромжтой бөгөөд аялалд авч явахад ч хамгийн аятайхан байдаг. 

Шингэц сайн, сайхан амттай энэ хоолыг хэрхэн хийх жорыг хүргэж байна.

Орц:
Үхрийн мах /яарсан үед хиам байж болно/
Лууван 
Цагаан манжин
Бууцай
Өндөг 
Сармис
1. Махаа урт нарийн хэрчээд бага зэрэг давс, сармис, перецээр амтлаад шарна. Бага зэрэг ус нэмээд буцалгана 
 
2. Эсвэл махаа машиндаад сармис, сонгино,харц перец зэрэг өөрийн дуртай амтлагчаар амталж хуурч болно
 
3. Бэлэн хиам болон кембаб орооход зориулсан хиам хэрэглэж болно. 
 
 
Буцалж буй халуун усанд жижиглэж хэрчсэн сармис болон бага зэрэг давс хийгээд бууцайгаа  2-3 минут буцалгаад гарна. Удаан буцалгаж болохгүй. Луувангаа нарийн савхан хэрчээд, давсаар амталж шараад 5-10 минут буцалгаж болгоно. 
 
 
Өндгөө хольж, сайтар хутгаад бага зэрэг давс нэмээд жигд шарна 
 
 
Нарийн хэрчиж бэлдэнэ. 
 
 
Одоо кембабаа орооцгооё:
 
 
Агшаасан будаа халуунаараабайх ёстой гэдгийг бүү мартаарай. Далайн байцаагаа өргөн талаар нь тавиад халуун будаагаа жигд тавьж өгнө. Дээр нь мах, цагаан манжин, бууцай,өндөг, луувангаа зэргээ тавиад орно. 
 
 
 
Ингээд амттай кембаб бэлэн боллоо. Далайн байцаагаа зөөлөртөл хэсэг амраагаад иртэй, усаар норгосон хутгаар зүсээрэй. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)