Жорлонд “хайр зарлав”

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол сүүлийн үед гэр хорооллын айлуудын жорлонд “хайр зарлажээ”. Модон жорлонгуудыг доторлох “тун чухал” ажилд мань сайд ханцуй шамлаад завгүй явна. Уг ажлын зорилго нь хөрсний бохирдолтой тэмцэх гэнэ. Нийт гурван сая ам.доллароор гэр хорооллын 8000 айлын модон жорлонг доторлох юм байна.

Санхүүжилтийг нь Азийн хөгжлийн банк буцалтгүй тусламжаар олгох нь. Орон сууцжуулах боломжгүй газарт амьдарч буй айлуудыг голлон хамруулах аж. Ингэснээр жорлонгийн бохир Туул гол руу халихаас сэргийлнэ гэж үзжээ. Эхний ээлжинд Баянзүрх, Чингэлтэй дүүргийн 800 орчим айлын жорлонг доторлохоор төлөвлөсөн байна.

Буцалтгүй тусламжаар санхүүжилтийг нь шийдсэн ч хөрсний бохирдолттой жорлон доторлохоос илүү үр дүнтэй аргаар тэмцэж болно хэмээн шүүмжлэх хүн олон байна. Энэ их мөнгийг илүү чухал зүйлд зарцуулаач хэмээн бухимдагчид ч байгаа юм. Харин сайд “Үгүй,

жорлон л чухал” хэмээн үзсэн бололтой.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)