Жорлонгоо өөрчлөөд шагнал аваарай

“Нутгийн шийдэл” төрийн бус байгууллагаас орон даяар “Жорлонгоо өөрчильe” соён гэгээрлийн аяныг зохион байгуулсан билээ. Уг аяны хүрээнд олон хүн жорлонгоо өөрчилж, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болсон байна. Аяны үр дүнг илүү сайн тодруулахын тулд тус байгууллагынхан дэвшилт технологиор жорлонгоо шийдсэн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дунд уралдаан зарлаж оролцогчдын материалыг өчигдрөөс авч эхлэв. Оролцогчдыг шилдэг гэр бүл, хөршүүд, албан байгууллага, аж ахуйн нэгж, орон нутаг гэсэн таван төрлөөр шалгаруулж, урамшуулна. Шилдгүүдийг ирэх сарын 19-нд тохиох Дэлхийн жорлонгийн өдрөөр шагнах аж. Уралдааны материалыг ирэх сарын 1 хүртэл тус төрийн бус байгууллагын байранд хүлээн авах юм байна.


Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)