Жон Маккейн Гүржид зочлов

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөгч, Бүгд найрамдах намаас Сенатын гишүүнээр сонгогдсон Жон Маккейн өнгөрсөн ням гаригт хоёр өдрийн айлчлалаар Батуми /Ажарын бүгд найрамдах автономит улс/-д ирсэн тухай Гүржийн Гадаад хэргийн яамны мэдээнд дурдсан байна. Сенатч Жон Барасо, Жон Тун нар түүнийг дагалдаж  Гүржид иржээ.
Сенатчид АНУ Гүржийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж байгаагаа илэрхийлэхээр
Гүржид хүрэлцэн ирж байгаа юм. Энэ аялал бас Гүрж АНУ-ын хоорондын стратегийн түншлэлийг бэхжүүлэх зорилготой юм
“ гэж Гүржийн Гадаад хэргийн яамны мэдээнд дурджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)