Жоншны бутлуурын машины шороонд хүн дарагдаж амиа алджээ

Энэ сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн “Монголия Блю Стар” ХХК-ийн жоншны баяжуулах үйлдвэрт 18:30 цагийн орчим жоншны бутлуурын машины шороонд хүн дарагдсан тухай дуудлагыг 10.17-ны өдрийн 19:10 цагт хүлээн авчээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид 28 км замыг туулан 20:23 цагт очиж тус үйлдвэрийн жоншны бутлуурчин 20 настай, эрэгтэй Т-ын цогцсыг 00:30 цагт гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгөв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)