Жолоочийн анхааралд: Ширүүн бороотой үед жолооны ард суувал

Cruise Control-оос татгалз

Жолооны хүрдний ойролцоо байдаг нэмэлт удирдлагаар асдаг энэ систем нь шулуун зам, хурдны замд хурдыг тогтвортой хадгалж явах үүрэгтэй. Үүнийг идэвхжүүлсэн үед хаазны пидаль дээр гишгэх шаардлагагүй бөгөөд тухайн хурдаа барьж явдаг билээ. Тормос гишгэн хурдыг сааруулж болох бөгөөд харин ширүүн бороотой үед энэ тохиргооноос татгалзах хэрэгтэй. Зам чийгтэй байгаа нөхцөлд энэ тохиргоо хэвийн горимонд байгаа шигээ найдвартай ажилдаггүй юм.

Хурдаа хас, зайгаа барьж яв

Зам нойтон, гулгаа ихтэй байгаа нөхцөлд удаан явах нь аюул багатай. Мөн ус их туулах үед тоормос барих чадвараа алддаг тул урд машинаасаа зай барьж явбал ослоос сэргийлнэ. Таны урд яваа машин огцом зогсвол чийгтэй тоормос хэвийн үеэс илүү хугацаагаар автомашиныг зогсоодог болохоор ямар ч үед зай барьж явах хэрэгтэй. Мөн хос мотортой автомашин ус туулах чадвар энгийн тэрэгнээс муу байдаг. Тиймээс хэрвээ ийм автомашин унаж буй бол хэт их хуримтлагдсан усыг тун болгоомжтой туулах ёстой. Ус туулахдаа хэт их хурд авснаас машин тань өөртөө аюулгүй байдлын санамж өгч, зам дээр унтрах, цаашлаад цахилгаан моторт ус орсноос гэмтэх магадлалтай. 

Шил арчигчаа шалга

Зуны дэлгэр цаг ирж, урин дулаан болох үеэс шил арчигчаа байнга шалгах нь жолоочийн хувьд аюулгүй байдлаа хангаж буй том алхам юм. Шил арчигч ширүүн бороотой үед харагдах байдлыг алдаглуулахгүй байх үүрэгтэй. Таны шил арчигч муудсанаас үзэгдэх орчин тааруу болж, үүний улмаас осол гарах өндөр магадлалтай.

Хүчтэй тормос гишгэхээс татгалз

Усанд норсон тормос барих чадвараа алддаг тухай дээр өгүүлсэн. Бороотой үед жолооч нар болгоомжгүй явснаас гэнэт тормослох явдал их бий. Тэгвэл гэнэт хүчтэй тормос гишгэх нь аюултай байдаг аж. Та тормос гишгэх шаардлагатай бол олон давтах байдлаар зөөлөн гишгэвэл илүү үр дүнтэй гэнэ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)