Жолоодох эрхийн үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох үйл ажиллагааг цахимжуулна

Жолоодох эрхийн үнэмлэх олгох, нөхөн олгох, солих үйл ажиллагааг цахимжуулах, олон нийтэд нээлттэй болгох талаар Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Бүртгэл хяналтын төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон төрийн бус байгууллагууд хамтран өчигдөр хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус хэлэлцүүлгээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, 2019 онд багтаан цахимаар жолооны үнэмлэх захиалах, нөхөн олгох ажиллагааг шат дараатай хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Жолооны үнэмлэхийг цахимжуулснаар иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний шат дамжлага багасна. Мөн жолооны дамжаануудын чанар, стандартыг сайжруулж адестатчлах юм. Ингэснээр хариуцлагатай жолооч бэлтгэгдэж, зам, тээврийн осол хэргийн гаралт буурна хэмээн төлөвлөж байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)