Жоан Роулинг Мадлен охины “эрэлд”

 Харри Поттерийн “ээж” Жоан Роулинг 2007 онд Португалийн Прайа-де-Луж хотоос алга болсон гурван настай британи охины тухай зохиол бичиж байгаа аж. Охиныг одоо хэр нь олоогүй ч Цагдаагийн газраас энэ хэргийг хаасан юм. Охиноо олно гэсэн эцэг эхийнх нь найдвар тасралгүй, эрлээ үргэлжлүүлсээр байгаа бөгөөд Жоан Роулингид хандаж, болсон явдлын талаар ном бичих санал тавьжээ. Тэд хувийн мөрдөгч хөлслөн ойрын хоёр жилийн хугацаанд эрлийг үргэлжлүүлэхэд нэг сая фунт стерлинг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Энэхүү зардлыг Жоан Роулингийн бичиж буй уг зохиолоос олох гэнэ. Гурван настай бяцхан охинд тохиолдсон бодит түүхээс сэдэвлэсэн “Мадлен” нэртэй номыг ирэх оны тавдугаар сард охины найман насных нь төрсөн өдрөөр Британид худалдаанд гаргах гэнэ. Дашрамд өгүүлэхэд, охиныг нь хулгайлснаас хэдэн долоо хоногийн дараа аав ээж нь эрлийн ажилд тус лал цаа үзүүлэхийг хүсэж, сан байгуулсан бөгөөд Их Британийн Ерөнхий сайд асан Гордон Браун, хөлбөмбөгч Дэвид Бекхэм, Жоан Роулинг нарын алдартан хандив өргөсөн юм байна.

Мадлен Маккэн 2007 оны тавдугаар сарын 3-нд алга болсон. Эцэг эх нь түүнийг ой хагастай эрэгтэй, эмэгтэй дүүтэй нь түр байрлаж байсан зочид буудлын өрөөндөө орхиж, хооллохоор явсан гэдэг. “Эргээд ирэхэд Мадлен алга болж, нөгөө хоёр нь байсан” хэмээн тэд мэд үүлсэн байдаг. Цагдаагийнхан зочид буудлын жижүүр, хэлмэрчээс эхлээд эцэг эхийг нь хүртэл мөрдөн шал гасан ч ямар нэгэн сэ жүүр олоогүй бөгөөд хэргийг 2008 оны зун хаажээ.

Э.ХАНА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)