Ж.Нарантунгалаг: М.Гафуровыг цэвэр ялж, аварга цолоо эргүүлэн авах зорилготой

Холимог тулааны "One Championship", "Legend FC" холбооны дэлхийн аварга асан, гавьяат тамирчин, "Чингисийн цавчилт" хочит Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө "Кобра" хочит, ОХУ-ын тулаанч Марат Гафуровтой маргааш Сингапурт тулалдана.

Тулааныхаа өмнө гурвантаа уухайлан омогших дуртай "Чингисийн цавчилт" одоогоос яг жилийн өмнө "Кобра"-д дийлдэн дэлхийн аваргын бүсээ алдсаныг нь манай уншигчид андахгүй.

Хоёр тулаанчийн хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо.

Айсуй тулааны талаар Ж.Нарантунгалаг гавьяат "Цэвэр ялж, дэлхийн аваргын бүсээ эргүүлэн авахын төлөө хичээнэ ээ. Босоо байрлалаас түлхүү тулалдах зорилготой" хэмээлээ.

Харин Марат Гафуров "Жадамбаа (Ж.Нарантунгалаг)-г сайтар судалж байна. Өмнөхөөсөө ч хурдан хугацаанд ялж, аварга цолоо хамгаалах зорилготой. Амаргүй нь ойлгомжтой. Тэр ч бас намайг ялахыг хүсч байгаа. Би тулаанд бэлэн" хэмээн "One Championship" холбооны албан ёсны сайтад өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)