Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөөх тулаанд ялагдлаа

Холимог тулааны "One Championship", "Legend FC" холбооны дэлхийн аварга асан, гавьяат тамирчин, "Чингисийн цавчилт" хочит Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө "Кобра" хочит, ОХУ-ын тулаанч Марат Гафуровтой дөнгөж сая тулалдлаа.

Харамсалтай нь манай тамирчин Гафуровт эхний үед боох мэхээр ялагдлаа.

Тулааныхаа өмнө гурвантаа уухайлан омогших дуртай "Чингисийн цавчилт"  41 настайдаа дэлхийн аваргын төлөө тулалдсан нь энэ.

Ж.Нарантунгалаг гавьяат одоогоос яг жилийн өмнө "Кобра"-д дийлдэн дэлхийн аваргын бүсээ алдсаныг нь манай уншигчид андахгүй.

Харин энэ удаа Марат Гафуровоос даагаа нэхэхээр дахин тулалдсан ч ялж чадсангүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)