“Жи-Тайм”-ын хохирогчдын тоо 12 000-д хүрэв

“Жи-Тайм” гэх сүлжээний за­лиланг Монголд нэвтрүүлж, ма­най олон иргэдийг хохироосон Казахстаны иргэн М.Марат нарт холбогдох хэргийн мөрдөн бай­цаалт саяхан л дуусаж, яллах дүг­нэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүү­лэх бэлтгэлээ мөрдөгчид базааж байна. Өнгөрсөн наймдугаар сард прокурорын байгууллагын эх сур­валжийн мэдээлснээр хохирог­чийн тоо 10 000 орчимд хүрсэн, хохирлын хэмжээг нарийвчлан тогтоогоогүй гэж байсан юм. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээллээр “Жи-Тайм” гэх залилангийн сүлжээг Монголд нэвт­рүүлж, иргэдийг хууран мэхэлсэн Марат Маженов, түүний хамсаа­тан Э.Оюунчимэг тэргүүтэй хү­мүүст залилуулсан 12 000 хохи­рогч мөрдөн байцаалтын шатанд тогтоогджээ. Иргэдэд учруулсан хохирлын хэмжээ эцсийн байд­лаар 22 тэрбум төгрөгт хүрсэн гэд­гийг эх сурвалжууд хэллээ. 

“Жи-Тайм”-ын толгойлогч М.Маратыг 2016 оны хоёрдугаар сард монголчуудаас луйвардсан таван тэрбум гаруй төгрөгөө Ка­захстан руу гэр бүлийнхнийхээ нэр дээр шилжүүлээд хилээр га­рах гэж байхад нь цагдаагийнхан баривчилснаас хойш өнөөг хүр­тэл хэргийг эцэслэн шийдвэрлэж чадаагүй байгаа. Уг сүлжээний толгойлогчдыг саатуулсны дараа цагдаагийнхан орон нутгаас мөр­дөгчид татан шалгаж эхэлсэн бө­гөөд энэ үед “Жи-Тайм”-ын эхэнд элссэн хэсэг хүн дээрх хоёр ял­лагдагчийг хаацайлж, хохирсон иргэдэд худал мэдээлэл тарааж байсан. Тэдгээр хүмүүст мөр­дөн байцаах ажиллагаанд саад учруулсан хэмээн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч Эрүүгийн шинэ хуулиар хариуцлагаас чөлөөлсөн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)