Жирэмсэн эхчүүд ухаалаг гар утсаар хэрэгтэй мэдээллээ авна

“Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-аас жирэмсэн эхчүүдэд зориулан “Жирэмсэн эхийн хяналт” хэмээх ухаалаг гар утасны апликейшн бүтээж, өчигдөр олон нийтэд танилцууллаа. Тэд эмэгтэйчүүдэд жирэмсний үеийн өөрчлөлт болон ургийн өөрчлөлтүүдийн талаарх мэдээллийг өгөх зорилготой юм.  

Жирэмсэн эхчүүд уг аппликейшнээр урагт гарах өөрчлөлт, мэргэжлийн эмчийн зөвлөгөө, хяналтын хуанли, жирэмсэн үеийн биеийн жингийн хяналт зэрэг бүх мэдээллийг авах боломжтой аж.

Мөн эл аппликейшнийг эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Б.Оюунханд, АУ-ны доктор, эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Болорчимэг, АУ-ны магистр, Клиникийн профессор  Х.Цэцэгдэлгэр нар хянажээ. 

Монголдоо анхдагч уг аппликейшн нь жирэмсэн эх төдийгүй эх болох гэж байгаа охид бүсгүйчүүд мөн аав болох гэж буй залуучуудад ч ураг болон жирэмсэн эхийн талаар мэдээлэл өгөх давуу талтай юм.

М.Болорцэцэг

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)