“Жин туул”-ын бүтээгдэхүүнээс нийлэг уут гарчээ

“Жин туул” компанийн үйлдвэрлэсэн “Зүсмэл” нэрийн нарийн боовноос нийлэг уут гарсныг нэгэн иргэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт мэдээлж, шалгуулах хүсэлт тавьжээ. Үүний дагуу улсын байцаагчид тус компанийн үйл ажиллагааг шалгасан байна. Үйлдвэрийн ажилчид гурилан бүтээгдэхүүний зуурмаг бэлтгэхдээ түүхий эдийнхээ баглаа боодлыг бүрэн салгаж, цэвэрлэдэггүйгээс нарийн боовонд нийлэг уут орсныг уг шалгалтаар илрүүлжээ. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу тус компанийнханд торгууль ногдуулсан аж. Мөн үйлдвэрлэлд дотоодын хяналт нэвтрүүлэх, зөрчлөө арилгах хугацаатай албан даалгавар хүргүүлж, биелүүлсэн, эсэхийг нь дахин хянахаар болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)