"Жинтуул"-ын гурилан бүтээгдэхүүн гадны бохирдолтой байсаныг ирүүлжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 тоот утсанд “Жинтуул ХХК-д үйлдвэрлэсэн зүсмэл нэрийн бүтээгдэхүүнээс нийлэг уут гарсныг шалгаж өгнө үү” гэх иргэний ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийжээ.

Жинтуул ХХК-ийн гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж зуурмаг бэлтгэх хэсэгт хүнсний түүхий эдийг сав баглаанаас бүрэн салган цэвэрлэж шигшдэггүйгээс бүтээгдэхүүн гадны зүйлээр бохирдсон зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа. Мөн үйлдвэрлэлд дотоодын хяналтыг хэрэгжүүлэх, зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар хугацаатай албан даалгавар хүргүүлж биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна гэж өнөөдөр /2020.08.25/ НМХГ-аас мэдээллээ.

 Хуваалцах  Жиргэх


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)