Жимс ногооны ач тус

Хөх өнгөтэй жимс,ногоонд : Хүрэн манжин, хар усан үзэм, үхрийн нүд, хар нэрс, хар чавга, үхэр бөлжиргөнө багтана. Түүний өнгө оруулагч нь исэлдэлтийн эсрэг бодис тул хорт хавдар, зүрх судасны өвчин, даралт багасгах нөлөөтэй. Хоолны дуршил багасгах тул турахад ашигтай. Тайвшруулах, нойронд сайн болгох, хараа сайжруулах, залуужуулах үйлчилгээтэй. 
Улаан өнгийн жимс ногоонд: Бие сул, цус багатай хүнд их хэрэгтэй. Мөн сэтгэл санаагсэргээж, биеийг илчээр цэнэглэж сэргэлэн болгодог. 
Үүнд: улаан лооль, тарвас, улаан чинжүү, улаан алим, жүржлэг жимс, анар ,интоор, зэтгэнэ, улаан лууван орох ба эдгээр нь исэлдэлтийн эсрэг бодис агуулдаг. Улаан шар өнгөтэй бол хорт хавдраас сэргийлдэг бол улаан лооль таргалалтын эсрэг үйлчилгээтэй ба жирэмсэн хөхүүл эхчүүдэд ач тустай. 
Улаан шар жимс ногоонд: Амтат жүрж, бэрсүүт жүрж, шар лууван, чацаргана, хулуу, чангаанз ордог. Эдгээр нь каротин буюу аминдам С ихээр агуулдгаараа исэлдэлтийн эсрэг үйлчлэлтэй тул хорт хавдраас сэргийж дархлааг сайжруулахаас гадна арьс үсийг эрүүлжүүлж, нүдний харааг сайжруулан мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг хангах ба бэлгийн чадвар сайжруулж , сэтгэл санааг сэргээнэ. Уран бүтээлчид ийм төрлийн хоол идвэл илүү ач холбогдолтой. 
Шар өнгийн ногоо жимсэнд : Тархины үйл ажиллагаа, оюун ухаан сайжруулах, хоолны дуршил нэмэгдүүлэхээс гадна, судас хатуурлын эсрэг үйлчилгээтэй. Гэхдээ шар өнгийн жимс харшил үүсгэх магадлалтай. Нимбэг, амтат гуа, гадил, хан боргоцой, эрдэнэ шиш, шар алим, шар лууван, шар вандуй зөгийн бал ордог. Хан боргоцой өөх, тосыг задалдаг бол нимбэг дархлаа сайжруулдаг. 
Ногоон өнгөтэй жимс,ногоонд: Салатны навч, өргөст хэмх, ногоон вандуй, ногоон алим, бууцай, ногоон цэцэгт байцаа, яншуй, хэрээн нүд, цоохор майлз, хургангуа, киви, авокадо, ногоон гоньд, ногоон сонгино, ногоон чидун жимс ордог. Эдгээр ногоо нь дархлаа сайжруулж, халдвартай тэмцэж, биеэс хорыг гадагшлуулах, даралт бууруулах үйлчилгээтэй. Мөн тайвшруулах, өл дарах, жин бууруулах, тархины үйл ажиллагааг сайжруулж, ядаргааг багасган сэтгэл санааг өөдрөг нойр хоолондоо сайн болгодог. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)