Жилийн засал номоо онлайнаар бичүүлэх боломжтой

Энэ жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Гандантэгчилэн хийд эх орондоо болон хилийн чанадад оршин суугаа сүсэгтэн олны хүсэлтийн дагуу нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ. “Цахим ном айлтгал” хэмээх энэхүү үйлчилгээг ашиглан иргэд жилийн засал номоо интернетээр бичүүлэх боломжтой болжээ.

Ном хуруулж, засал хийлгэх нь тухайн хүний сүсэг бишрэлээс хамаарах бөгөөд Гандан хийдэд, засал хийлгэх, цахим хэлбэрээр номоо уншуулах нь ялгаагүй гэжээ. Цахим хэлбэрээр ном айлтгалаа сонсож, заслаа хийлгэхийг хүсвэл www.gandan.mn сайтад хандаж аж.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)