Жижиг таваг “ховдог болгодог”

Хүмүүс хоолоо багасгаж, турах зорилгоор элдвийн л арга хэрэглэдэг. Зарим хүн уснаас өөрийг хэрэглэхгүй турна гэдэг бол цагаан талх зэрэг хүнснээс татгалзаж, жингээ хасах нь зөв гэх хэсэг бий. Эсвэл дан жимс, шүүс, өндөг, махны дэглэм гээд л янз бүрийн арга хэрэглэдэг.

Бүр идэх хүслээ дарж чадахгүй нэг нь хоолны аяга, тавгаа жижигрүүлэн, бага идэж байна гэж сэтгэлээ хуурдаг байна. Тэгвэл жижиг тавганд хоол идсэнээр сэтгэл илүү ховдог болж, дуршил нэмэгдүүлдэг болохыг Европын судлаачид тогтоожээ.

Зарим сэтгэл судлаач “Хоолны савны хэмжээ турахад нөлөөлнө хэмээн хүмүүст зөвлөдөг нь тун буруу гэдгийг тэд сануулаад, илүүдэл жингээсээ салахыг хүссэн хүмүүс эл аргаас татгалзах хэрэгтэй” гэжээ.

Ливерпулийн их сургуулийн судлаачид яг энэ сэдвээр олон туршилт явуулсан юм байна. Тэгтэл жижигхэн тавагтай хоол идсэн хүмүүс улам ховдоглон, нэмүүлж байсан гэнэ.

“Ийм жаахан хоол таргалуулахгүй нь лавтай” гэсэн хуурамч мессежийг тархинд дамжуулснаар дахин идэх хүсэл төрүүлдэг болохыг судлаачид тогтоогоод эл арга буруу гэж үзжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)