Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн асуудлаар Сангийн яамнаас шалгалт хийж байна


УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр өдөр боллоо. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг, тус бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ удаагийн бүлгийн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, Монгол Улсын 2019 оны төсөвтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны төсвийг төлөвлөхдөө малын гаралтай түүхий эдийг боловсруулах болон аялал жуулчлалын чиглэлд түлхүү анхаарал хандуулах шаардлагатайг хэлэв.

Сүүлийн үед иргэдийн анхаарлыг татаад байгаа жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сантай холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлгийн хуралдаанд мэдээлэл өгсөн байна. Сангийн яамнаас Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн асуудлаар шалгалт оруулсан. Шалгалтын дүн гарсны дараа сайдын зөвлөлөөр хэлэлцүүлж, Засгийн газарт танилцуулах ажээ. Хэрэв хууль зөрчсөн үйлдэл нь нотлогдвол хууль хяналтын байгууллагад шалгуулах хүртэл арга хэмжээ авна. Цаашдаа “ийм бусармаг үйлдэлтэй эвлэрэхгүй” гэдэг байр суурийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)