Жейми Оливер австраличуудын өөхийг “шахна”

Британийн хамгийн нэр хүндтэй тогоочдын нэг Жейми Оливерийн энгийн, эрүүл хоолны жор хүмүүсийг эрхгүй татдаг. Тэрбээр өөрийн “нууц” жороор телевизийн цуврал нэвтрүүлэг хийж, олон орноор аялж, эрүүл, зөв хооллолтыг сурталчилдгаараа алдартай.

АF агентлагийн мэдээлснээр Жейми Оливер Австралийн тарган хүмүүстэй “дайн” зарлаж, “Хоолны яам” нэртэй кампанит ажил өрнүүлжээ. Тэрбээр илүүдэл жингээсээ хагацахыг хүссэн австраличуудад зориулан бага х у г а ц а а н д амттай, эрүүл хоол бэлтгэх аргаас заах гэнэ. Тус улсын гурван эрэгтэй тутмын хоёр нь илүүдэл жинтэй гэсэн су алгаа гарснаас үүдэн тэрбээр ийнхүү туслахаар шийджээ.

Сонирхуулахад, өнгөрсөн жил болсон “Их хорийн уулзалт”-ын үеэр дэлхийн нэр нөлөөтэй улстөрчдийн ходоодыг баярлуулсан алдарт тогооч өмнө нь эх орондоо болон Америкт ийм арга хэмжээ зохион байгуулж багагүй үр дүнд хүрсэн юм байна.


Ж.ЭРДЭНЭ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)