Ж.Бүрэнбэх, Э.Амартүвшин нарыг Буриадын театр урилаа

 ДБЭТ-ын удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, гавьяат жүжигчин, дуучин Э.Амартүвшин нар ирэх сард ОХУын Буриадын нийслэл Улаан-Үдийг зорино.

Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театр болон Монголын ДБЭТ хамтран ажиллаж, уран бүтээлчдээ харилцан солилцож, туршлага судлахаар тохиролцсоны дагуу тэднийг Буриадын тал урьсан гэнэ.

Ирэх сард Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрт тоглох Ж.Вердийн “Риголетто” дуурийг Ж.Бүрэнбэх дохиж, Э.Амартүвшин уг дуурийн Риголеттод дуулах аж.

 А.АМИНА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)