Ж.БЯМБАДОРЖ: ХҮНЛЭГ БУС, ХЭРЦГИЙ ХАНДАХ БАЙДАЛ ӨСӨХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин  өчигдөр “эрэлттэй” байлаа.  Учир нь Засгийн газраас өргөн  мэдүүлсэн Гэмт хэргийн болон  Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг  Хууль зүйн байн гын хорооны хуралдаанд  танилцуулан  хэлэлцүүлэхийн  зэрэгцээ цагдан хорих үйл ажиллагаа,  хорих байгууллага дахь хүний эрхийн  нөхцөл байдлын талаар Хүний эрхийн  үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн хамт Хүний эрхийн дэд  хорооны хуралдаанд мэдээлэл хийсэн  юм.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй  Эрүү гийн хуульд заасан зарчмыг агуул гын хувьд шинээр томъёолж, Гэмт  хэргийн болон Зөрчлийн тухай хууль  гэсэн нэртэйгээр салангид оруулж ирж  буй дээрх төслүүдийг хэлэлцэх эсэхийг  гишүүд удтал ярилцсан. Тэсрэх,  дэлбэрэх бодисыг хадгалах, тээвэрлэх, гүтгэх, танхайрах зэргийг гэмт  хэрэг бус зөрчилд тооцохоор тусгасан  талаар гишүүд тодруулж байлаа. Мөн  хүүхэд шийтгэх, зөвшөөрөлгүй гэрэл  зураг авах, хууль бусаар нийгмийн  халамжийн үйлчилгээ авах, цагаач лах,  олон нийтийн амгалан тайван байд лыг алдагдуулах зэргийг гэмт хэргийн  бүрэлдэхүүнд оруулж тооц соныг Хууль  зүйн  сайдаар  тайлбарлуулсан.  Х.Тэмүүжин  сайдын  тайлбарласнаар, хүнийг гэмт хэрэгт холбог дуулан  гүтгэж, хуулийн байгууллагад хуурамч  мэдүүлэг өгсөн бол гүт гэсэн гэмт хэрэгт  тооцогдон зохих шийтгэлээ хүлээх  бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр  таамаглаж буй зүйлийнхээ талаар  үзэл бодлоо илэр хийлсэн бол гүтгэсэн  гэж үзэхгүй юм байна. Түүнчлэн  сүүлийн үед сургууль, цэцэрлэгийн  багш, насанд хүрэгчид хүүхдийг  шийтгэх байдал газар авч байгаа тул  ийм зүйлчлэлийг төсөлд оруулжээ.  Гэхдээ хүүхэд шийтгэх гэдгийг аав,  ээж нь хүүхдээ загнах, зандрах гэж  ойлгож болохгүй гэж сайд хэлсэн.  Хууль бусаар халамж үйлчилгээ авах  нь нэг төрлийн залилан бөгөөд үүнээс  болж бусад хүний эрх ашиг хохирч байдаг гэж тэрбээр тайлбарласан.

Дээрх  хоёр хуулийн бүх зүйл, заалт нь хүний  хувь заяатай холбоотой учир тодорхой  хугацаа гарган, мэр гэжлийн хүмүүс  судалж үзэх нь зүйтэй хэмээн УИХ-ын  гишүүн Д.Лүндээжанцан хэлж байлаа.  Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү,  Ц.Нямдорж нар хуулийн төслүүдийн  хэлэлцэх эсэхийг шийдэхээс өмнө  Ажлын хэсэг гарган нягтлан үзэх  хэрэгтэй гэсэн санал гаргасан ч  дэмжлэг аваагүй. Ингээд хуулийн  төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн  хуралдаанд оролцсон гишүүдийн  олонх үзэж, нэгдсэн хуралдаанаар  дэмжигдвэл хэлэлцүүлэгт бэлтгэх  Ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй  гэж санал нэгдсэн юм. Харин Хүний эрхийн үндэсний  комиссын даргын мэдээлэлд дурд санаар  өнгөрсөн онд нийт 659 гомдол ирснээс  289 нь буюу 43 хувь нь цагдан хорихтой  холбоотой байжээ. Энэ онд 282 гомдол  ирснээс 134 нь дээрхтэй адил байна.  Эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий  хандах байдал нь хэрэг бүртгэх, мөрдөн  байцаах, шүүн таслах ажиллагаанд өсөх  хандлагатай байгааг тэрбээр онцолсон.  Хүний эрхийн үндэсний комиссоос жил  бүр гаргадаг тайлан илтгэлийн есөд  нь цагдан хорих үйл явцад хүний эрх  зөрчигдөж байгаа талаар онцолсон аж.

 Энэ үеэр Газрын тосны газрын дарга  асан Д.Амарсайханыг амиа алдсан  талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн  О.Баасанхүү тодруулсан юм. Тэрбээр  “Шорон, урьдчилан хорих төв хоёр  ялгаатай. Гэтэл яаж ажиллаад байна  аа. Юунаас болж хүн үхээд байна  вэ. “Дээрээс үүрэг өгсөн болохоор  эмчлээгүй” гэсэн ойлголт хэвлэл  мэдээллийн хэрэгслээр тарж байна.  “Дээрээс” гэж хэнийг хэлээд байна  вэ. Хүн нас барсантай холбоотойгоор  төр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  байгууллага ямар хариуцлага хүлээх  юм бэ. Эмнэлгийг шорон болгож чадсан  Хууль зүйн сайдаас асууя. Та ямар  хариуцлага хүлээх вэ. Уучлал гуйгаад  саналаараа огцорч болохгүй юу” гэхэд  ШШГЕГ-ын дарга Д.Ядамдорж “Сая  хүн нас барсан нь үнэхээр харамсалтай  тохиолдол. Өдрийн 12.00 цагт төрсөн  ах нь уулзсан. Бүх бичлэг нь бий.  Ахтайгаа инээж, хөхрөөд, гудайсан  зүйл ер байгаагүй. Ингээд 15.00 цагт  өмгөөлөгч нь уулзсан. Өмгөөлөгчөөс  нь гадна Чандмань, Анхбаяр, Энхбаяр  гэж гурван хүн байсан. Уулзсанаас  хойш хоёр минутын дараа гэнэт ухаан  алдах үед Анхбаяр гэж хүн иллэг  хийхэд ухаан орж, “Үхэх нь ээ, ёо ёо”  гээд дахиад суусан. Манай эмч нар  дөрвөн минутын дараа очсон. Хиймэл  амьсгаа хийж байхад түргэн тусламж  ирсэн. Амь насыг нь аврах гээд үнэхээр  чадаагүй. Дээрээс хэн ч зааварчилгаа  өгөөгүй. Миний зүгээс ч, ижил  төрлийн байгууллагуудаас ч даалгавар  өгөөгүй. Цэргийн болон эмчийн  тангараг өргөсөн, туршлагатай эмч  нар ажил ласан. Шалгалт дуусч байна.  Шүүх эмнэлгийн дүгнэлт гарахаар  мэргэжлийн алдаа юу, хариуцлага  алдсан уу гэдэг нь тогтоогдож шат,  шатандаа хариуцлага хүлээх байх.  Хариуцлагаас мултрах гэж оролдохгүй.  Шууд ба шууд бусаар хариуцлага  хүлээхэд бэлэн” хэмээн хариулсан юм.

 УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хорих  ангид хүний эрх зөрчигдөж байгаа  эсэх асуудлаар Ажлын хэсэг гаргаж  ажиллах горимын санал гаргасныг  гишүүдийн олонх дэмжиж, Хууль зүйн  байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)