Ж.Баярцэцэгийг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн шадар туслах Ж.Баярцэцэг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр томилогдлоо.  Баярцэцэг нь хуульч мэргэжилтэй. Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Харвардын Хуулийн сургуулийг тус тус дүүргэсэн.

Мөн АНУ-ын Колумбын их сургуульд зочин судлаачаар ажиллаж байсан. Нээлттэй нийгэм хүрээлэн болон АНУ-ын Конгрессд ажиллаж байсан туршлагатай, англи, орос хэлтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)