"Жаст"-ын Ш.Батхүү гомдлоосоо татгалзжээ

Улсын Дээд шүүхэд Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийн яллагдагч Ш.Батхүү нь гомдол гаргаж,  2019 оны есдүгээр сарын 16-ны өдөр шүүгчид хуваарилсан байна. Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг өнөөдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан болно.

Гэтэл яллагдагч Ш.Батхүү нь  2019 оны 10 дугаар сарын 4-ний баасан гаригт хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзах хүсэлт ирүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.5, 40.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцэх үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)