Жаргалан сум дулааны нэгдсэн сүлжээнд холбогдож, цэвэрлэх байгууламжийн системтэй боллоо

Говь-Алтай аймгийн Жаргалан сум дулааны нэгдсэн сүлжээнд холбогдож, цэвэрлэх байгууламжийн системтэй боллоо. 

Уг ажлыг Барилга хот байгуулалтын сайдын багцаас улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр ийнхүү ашиглалтад оруулж байгаа бөгөөд одоогийн байдлаар тус сумын төсөвт байгууллагуудад дулаан түгээж эхлээд байна.

Жаргалан сумын төвийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлын хүрээнд гадна инженерийн шугам сүлжээг 2018 онд ''Арвин бэлт''ХХК гүйцэтгэж, 2.1 мВт-ын хүчин чадалтай зуухны барилга угсралтын ажлыг ''Эн ар жи эм'' ХХК 2017 оноос эхлэн гүйцэтгэж энэ онд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)