Жаргалант суманд 32000 гаруй малын сэг зэм устгажээ

Хөвсгөл аймгийн мал эмнэлгийн газраас Жаргалант суманд малын сэг зэм устгалын ажлыг хийжээ. Энэ үеэр 32 мянга гаруй сэг зэм устгасан байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар, аймгийн Засаг даргын А/122 ариутгал халдваргүйтгэлийн ажил зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд сэг зэм устгалын ажлыг зохион байгуулан ажилласан. Жаргалант сумын хэмжээнд нийт 46.627 толгой мал хорогдсон нь аймгийн хэмжээнд хамгийн их малын хорогдолтой сум юм. Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар Мал эмнэлгийн газартай хамтран  1867 бод, 30617 бог,  45 нохой  нийт 32.529 сэг зэмийг шатаан булж устгажээ.

Тус аймгийн 23 сум 1 тосгоны хэмжээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор малын сэг зэм устгалын ажил үргэлжилж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)