Ж.АМАРСАНАА: ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛД ЗАРЖ БУЙ ЭМИЙН 70-ААД ХУВИЙГ БҮРТГЭЭГҮЙ БАЙГАА НЬ ҮНЭН

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Саяхан манай сонин ГССҮТийн Түлэнхий тасгийн нэг өдрийг сурвалжилсан юм. Байдал үнэхээр хүнд байна лээ. Эмч, мэргэжилтнүүд нь “Түлэнхийн төвийн барилгыг заавал хуучин газар нь барих ёстой юм уу. 28 тэрбум төгрөг гэж байхаар хотын зах руу ч барьсан болно” гэж байсан. Энэ талаар яриагаа эхлэх үү. Төсөв мөнгө нь хэзээ шийдэгдэх вэ?

-Түлэнхийн төвийг улсын төсвийн хөрөнгөөр барина гээд олон жил боллоо. Ямартай ч 2015 оны төсөвт хөрөнгө оруулалтыг нь тусгачихсан болохоор удахгүй барина гэж ойлгож болно. Гэхдээ 28 тэрбум төгрөгийг бүгдийг нь өгчихгүй. Мэдээж үе шаттайгаар хөрөнгө оруулна. Газрын хувьд өөр саналтай байна. Ашиглах ямар ч боломжгүй байшинтай, бэлэн газар байсаар байтал газар хайж, чөлөөлөх гэж хотын зах руу явах ямар ч шаардлагагагүй. Түлэнхийн төв хотын төвдөө байсан нь зүйтэй. Тэгээд ч хотын төвд газар олдохоо больсон. Ийм сайхан газрыг ашиглах хэрэгтэй. Хавдрын болон Нэгд үгээр эмнэлгийн өргөтгөлийн барилгын төсвийг ч мөн ирэх онд шийдвэрлэхээр болсон.

-Хавдрын эмнэлэг гэснээс эмч нараа хэрхэн бэлтгэж байна. Орон нутагт мэргэшсэн эмч байхгүйгээс хортой, хоргүй хавдраа ч ялгахгүй сууна шүү дээ.

-Нэг эмч, мэргэжилтэн дээр ярихад хэцүү. Чадваргүй, мэдлэггүй гэх нь өрөөсгөл. Хавдрын эмч нарыг аль болох орон нутагт ажиллуулдаг нь хот руу ирэх төвлөрлийг сааруулахын тулд шүү дээ. Аймаг бүр хавдрын нарийн мэргэжлийн эмчтэй, хөнгөвчлөх эмчилгээний тасагтай. Аймгуудын хавдрын эмчилгээний тасгуудыг Тэргүүн хатагтай Х.Болормаагийн “Итгэл-хавдаргүй Монгол” үндэсний сангийнхан тохижуулж өгсөнд ЭМЯ-ны зүгээс маш их талархаж байгаа. Хавдар судлалын үндэсний төв эмч нарыг хариуцаж, бэлтгэх ёстой. Тэдний сургасан эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг яамны зүгээс хараахан үнэлж, дүгнээг үй байгаа. Орон нутагт ажиллаж буй хавдрын эмч нарын мэдлэг, ур чадвар муу байгаа бол шалгаж, үнэлгээ хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

-Элэгний В, С вирусийн эсрэг эмийн асуудал юу болов. Одоо болтол шинжилж дуусаагүй гэж сонссон. Зөвшөөрлийг нь хэзээ олгох вэ. Хэсэг хүмүүсийн бизнес явж байна гэсэн хар олны дунд ч байсан. БНСУ, Тайланд зэрэг өөр орноос оруулж ирэх боломжгүй юм уу?

-Элэгний В вирусийн хувьд дэлхийн хэмжээнд хэрэглэж буй орчин үеийн бүх эмийг Монголд бүртгэсэн, зах зээлд ч нэвтрүүлсэн. С вирусийн эсрэг шинээр үйлдвэрлэсэн эмийг бүртгээгүй байгаа. Энэ эмийг Монгол Улсад хямдралтай үнээр оруулж ирэхээр үйлдвэрлэгч талуудтай ярьж, тохиролцсон. Харин манай яам энэ ажлыг удаашруулж, хүнд сурталтай хандаж байгаа нь үнэн. Яам дотроо ч энэ асуудлаар зөрчилтэй байгаа гэж ойлгож болно. Үндэсний эрх ашиг зөрч үүлэхгүй, Монгол Улсад нэн шаардлагатай эмийг бүртгэхийн тулд хүнд суртал гаргуулахгүйн төлөө тэмцэж байгаагаа хэлэх нь зүйтэй. Гэхдээ аль аль тал нь хариуцлагагүй хандсан зүйл ч бий. Тодруулбал, үйлдвэрлэгч байгууллагаас ирүүлсэн бичиг баримт алдаатай байсан. Бид эмийн бүртгэлийн хурлаар хэлэлцээд тэдэнд алдаагаа засан, буцаагаад илгээх хүсэлт тавьсан. Ингэхийн тулд сар хагас орчим хугацаа шаардлагатай гэсэн хариу ирүүлсэн. Хэсэг хугацааны дараа материалаа бүрд үүлээд явуулах байх. Бид энэ эмийг аль болох бүртгэх талаас нь ажиллаж байна.

-Та Элэгний С вирусийг устгах үндэсний хөтөлбөр боловсруулсан. Яг яаж, ямар аргаар элэгний өвчлөлийг бууруулж, устгах гэж байна?

-Монгол Улсад элэгний В, С вирусийг бууруулах үндэсний стратеги гэж бий. Миний хувьд Элэгний С вирусийг устгах үндэсний хөтөлбөр боловсруулсан. Үүнийг ДЭМБ-аар хэлэлцүүлж, ЭМЯ ч зөвшилцөж байгаа. Хөтөлбөрийг батлах хүртэл тодорхой хэмжээнд ажлууд хийдэг. Эхний ээлжинд орчин үеийн дэвшилт эм, тариаг Монголд оруулж ирэн, иргэдэд хямдралтай үнээр санал болгосноор эмчилгээг эхлүүлнэ гэж үзэж байгаа. Хамгийн ойрдоо 3-5, амжихгүй бол 3-10 жилийн дотор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусна. Энэ хугацаанд монголчууд элэгний С вирусээсээ салах учиртай.

-Энэ жил шинээр үйлдвэрлэсэн, бүртгэгдсэн хэчнээн эм байна вэ. Эм үйлдвэрлэгч компаниуд сүүлийн 10 орчим жил эмээ бүртгүүлээгүй, хариуцлагагүй хандаж ирсэн. Бүртгэх явц нь ч удаашралтай байгаа юм билээ. Үүнд хэн хяналт тавих ёстой вэ?

-Шинээр үйлдвэрлэсэн, бүртгэсэн эмийн статистик одоогоор алга. Дотоодын зах зээлд зарж буй эмийн 70-аад хувийг бүртгээгүй байгаа нь үнэн. Энэ нь анхнаасаа замбараагүй явсантай холбоотой. Тиймээс нөхөн бүртгэж байна. Сар бүр эмийн бүртгэлийн хурал хийдэг. Энэ хурлыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ахлан, ойр ойрхон хуралдуулж байгаа нь сайн хэрэг. Хамгийн сүүлийн хурлаар хүүхдүүд хорддог фенобарбитал эмийг нөхөж бүртгэсэн. Эмийн иймэрхүү хэт замбараагүй хэрэглээнээс үүдэн том, жижиггүй эмэнд хордож, асуудал хурцдаж байна. Хүмүүс эмийг талх шиг хэрэглэдэг болчихсон. Эцэг эхчүүд толгой өвдлөө, халуурлаа гээд хаа хамаагүй эмийг эмчийн бичигг үйгээр эмийн сангаас авдаг. Жор баригч нар ч гэсэн “Энэ сайн эм” гээд зарж л байдаг. Үүнийг мэргэжлийн хяналтын байцаагч нар хянах үүрэгтэй ч тэр бүр хүрч хянаж чаддаггүй. Гэхдээ бүх бурууг хяналтын байцаагч нарт тохохоос илүүтэй иргэд өөрсдөө эрүүл мэндээ бодон, эмийг эмчийн зааврын дагуу уух ёстой. Эм бол хор гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Иргэдийн дунд эмийн талаарх мэдлэг хомс байгаа. Тиймээс мэдлэгийг нь дээшлүүлэх хэрэгтэй. Эмч, жор баригч, иргэн гурав харилцан уялдаатай ажиллаж байж эмийн замбараагүй хэрэглээ багасна. Хамгийн гол нь хувь хүн өөрөө өөрсдөдөө эзэн болж, бүртгэлгүй, чанарын шаардлага хангахгүй эмийг дур мэдэн хэрэглэхгүй байх нь эрүүл мэндээ хамгаалах зөв бөгөөд хамгийн хялбар арга.

-Үр зулбуулах эмийг гадуур нууцаар зарж, энэ нь далд бизнес байдлаар цэцэглэчихсэн. Хэн ч хорьж дийлэхээргүй болсон. Түүнээс нь болоод охид, эмэгтэйчүүд эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Тодорхой заалт, мэргэжлийн эмчийн хяналт дор үр хөндүүлэхийг зөвшөөрдөг. Тиймээс охид, бүсгүйчүүдийг улсын эмнэлгүүддээ, шаардлага хангасан орчин, мэргэжлийн эмчид хандахыг яагаад уриалж болохгүй гэж. Ийм зүйл нь хаалттай, мэдээлэл хомс байгаагаас шаардлага хангахг үй эм, тариа хэрэглэж байгааг юу гэх вэ?

-Энэ нь хоёр талтай. Сурталчилгаа явуулах, уриалга гаргая гэхээр төсөв мөнгө нь ч байхгүй. Уг нь гаднын орнуудад хэрэглэдэг, шаардлага хангасан үр зулбуулах эм нь манайд байдаг. Эрүүл мэндийн болон янз бүрийн шалтгаанаар хүүхэд төрүүлэх боломжгүй эмэгтэйчүүд энэ эмээр, эмнэлэгт, мэргэжлийн эмчийн хяналтад үр хөндүүлдэг. Энэ нь эрсдэл багатай. Гэтэл охид, бүсгүйчүүд хүнээс дам сураг сонсчихоод мэргэжлийн эмчид хандалгүй, дур мэдэн эм, тариа хэрэг хэрэглэж, амь насаараа хохирсон хэд хэдэн тохиолдлыг он гарсаар бүртгээд байна. Шаардлага хангасан эм нь энэ гээд хэлчихээр охид, хүүхнүүд нөгөөхийг нь хайгаад, бид ч үр хөндүүлэхийг сурталчилсан болох гээд байдаг талтай.

-Зүрхний эмгэгтэй хүүхдүүдээ яах вэ. Цаашид энэ салбарыг бодлогоор, боловсон хүчнээр хангах, даатгалын тогтолцоог нь ч өөрчлөх шаардлагатай. Юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Саяхан ЭХЭМҮТ-д зүрхний катетрийн лаборатори нээгдсэн. Энд зүрхний зарим эмгэгүүдийг бүрэн оношилж, эмчилнэ. Энэ чиглэлээр боловсон хүчин дотооддоо бэлтгэж, аль болохоор Монголдоо мэс засал хийхээр зорьж байгаа. Бүр болохгүй нь гадагшаа явж эмнэлгийн тусламж авахаас өөр аргагүй. Өнөөгийн нөхцөл тийм л байна. Би бол гадаадын эмч нарын тусламжийг зогсоох хэрэгтэй гэж боддог. Алийн болгон тэдний гар харж суух билээ. Эмч нарын маань ур чадвар ч дээшилж байгаа. 100 хувь хангалттай гэж хэлэхгүй ч 60-70 хувийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж чадна. Сүүлийн 10 гаруй жил гаднын эмч нар манайд ирж ажилласан. Сурахаар хугацаа өнгөрлөө. Олон улсад 100 хүүхэд тутмын 0.8 хувь нь зүрхний янз бүрийн гажигтай төрдөг бол манайд нэг хувь гаруйтай нь ийм. Тэгэхээр жилд 550-700 орчим хүүхэд зүрхний эмгэгтэй төрдөг гэсэн үг. Даатгалын тухайд, энэ салбарыг хэрхэн дэмжиж ажиллахаа салбарын мэргэжилтнүүдтэйгээ ярилцаж байгаад эргээд хариу өгье.

-Монгол Улсад оношилж, эмчилж чадахгүй 33 өвчний жагсаалт гарсан. Ойрын 1-2 жилд хэдийг нь бүрэн эмчлэх зорилт тавьсан бэ?

-Бид Монголд эмчилж чадахгүй 33 өвчнийг дахин шүүж, судалсан. Тэгтэл энэ тоо тодорхой хэмжээгээр нэмэгдэх юм билээ. Тодруулбал, 31 төрлийн өвчнийг бид дотооддоо оношилж, эмчилж чадахгүй байна гэсэн жагсаалт гаргасан. Үүн дээр зургаан өвчнийг нэмж оруулахаар ярьж байна. Тэгэхээр цаашид нэмэгдэнэ гэсэн үг. Бид ойрын гурван жилд эдгээр өвчний гуравны нэгийг нь Монголдоо эмчлэх зорилт тавьсан. Дэлхийн хэмжээнд эмчилгээний арга, технологи хөгжсөөр байна. Бид ч хоцрохгүйг хичээнэ.

-Гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай өвчтөнүүдэд таван сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгодог, энэ нь хаанаа ч хүрдэггүй. Тэр мөнгийг нь авахын тулд өвчтөнүүд түмэн зүйлийн бичиг цаас хөөцөлддөг. Заавал эмч нарын зөвл өлгөөнөөр орж, шийдвэр гаргуулдаг. Энэ нь зөв тогтолцоо юм уу. Эмчилгээний төлбөрийг нь нэмэх боломжгүй юу?

-Гадаадад эмчлүүлэгсдэд мөнгөн тэтгэмж олгодог нь буруу бодлого гэж би хувьдаа боддог. Энэ мөнгийг гадаад руу эмчлүүлэхээр явж байгаа хүмүүст дотооддоо эмчлэх арга технологи нэвтрүүлэх хөрөнгө оруулалт болгон авч үлдэх ёстой. Жилд 500 орчим сая төгрөгийг гадаадад эмчлүүлэгсдэд өгч байгаа. Энэ мөнгийг “харь” эмчилгээг Монголд нутагшуулах, эмч нарыг сургах, дэд бүтцийг нь хөгжүүлэх, тоног төхөөр өмж оруулж ирэхэд зарцуулах нь зүйтэй. Иргэнээ хаясандаа ингэж хэлж байгаа юм биш. Хоёр талтай л хандах асуудал.

-Улсын эмнэлгүүд төсвийн мөнгөөр эмч нараа урт, богино хугацаатайгаар гадаадад мэргэшүүлдэг. Тэгсэн хэрнээ олигтой цалин хөлс өгч чадахгүй байгаагаас чадвартай эмч нараа хувийн секторуудад алдаад эхэллээ. Цаашид тэднийг яаж тогтоон барих вэ?

-Улс төсвийн мөнгөөр сургаж байгаа тохиолдолд маш хатуу гэрээ байгуулах ёстой. Алдангийг нь өнд өр тавих ч юм уу. Та Монгол Улсын мөнгөөр 1-2 жил гадаадад сураад ирлээ гэж бодъё. Ингэсэн тохиолдолд улсын эмнэлэгт дор хаяж таван жил ажиллах ёстой. Хэрвээ гэрээгээ зөрчвөл хуулиар хариуцлага хүлээлгэдэг болгох хэрэгтэй. Зарим нь гэрээгээ зөрчин, нөхөн төлбөрийг нь төлөөд явчихсан тохиолдол ч бий. Тиймээс нөхөн төлдөг мөнгийг их, гэрээг нь хатуу болгоё. Түүнээс биш улсын хөрөнгөөр сурчихаад төрийн өмчийн эмнэлгээ хаяад явах нь байж боломгүй.

-Хууль зүйн яамны оффисын барилгад өндөр хүчин чадалтай, Монголд хэдхэн байдаг МRI, СТ аппарат байгаа. Түүнийг ХСҮТ рүү шилжүүлэх Хууль зүйн болон Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Энэ асуудал яагаад өдий болтол шийдэгдэхгүй байна вэ. Уг нь өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд ХСҮТ-д шилжүүлчихсэн байх ёстой. Гэтэл яамныхныг хөдл өхг үй байна гэж “Порилианс” компанийнхан хэлж байгаа. Маш үнэтэй, бас хэрэгтэй дээрх хоёр аппаратыг ингээд зэврүүлэх гэж үү?

-Явцын дунд асуудал гарсан. Хууль зүйн яамнаас ХСҮТ рүү дээр хоёр аппаратыг шилжүүлнэ гэсэн эцсийн шийдвэр гаргах ёстой. Түүнийг л хүлээгээд байна. Мөн МRI, СТ-г нүүлгэн шилжүүлэхэд 10 орчим сая төгрөг шаардлагатай. Одоогоор яамнаас төсөв мөнгө шийдэж өгөөгүй байгаа. Гэхдээ үүнээс болсон юм байхг үй. ХЗЯ-ны шийдвэр гарчихвал асуудалг үй, шилжүүлнэ.

-Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар улсын тодотголтой эмнэлгүүд энэ тогтолцоогоороо явбал таван жилийн дараа гэхэд хаалгаа барьж эхэлнэ гэж байсан. Гадаадын орнуудын жишгээр улсын эмнэлгүүдээ хувьд шилжүүлээд, даатгалын уян хатан системтэй болгочихвол эмнэлэг ч хөгжинө, салбар нь ч өндийх бус уу?

-Улсын эмнэлгүүдээ хувьчилаад амаа барьсан практик олон улсад бий. Яагаад гэхээр хувьд шилжүүлчихээр эзэд нь тарифаа чөлөөтэй тогтоодог. Хөгжилтэй орнуудад байж болох ч манайх шиг хөгжиж буй, ядуусын давхарга ихтэй улсад энэ систем тохирохгүй. Эдийн засгийн ийм чадавхитай улс эмнэлгүүдээ хувьд өгснөөр хожсон нь бараг үгүй. Шүүмжлэлтэй тал бий ч амьжиргааны түвшин дунд, түүнээс доогуур орлоготой, эмзэг бүлгийн иргэдэд улсын эмнэлэг шиг хэрэгтэй зүйл байхгүй. Ач холбогдол нь өндөр хэвээрээ байгаа. Харин 20-30 хувийг нь хувьчлахыг хүлээн зөвшөөрнө. 100 хувь гэдэг нь үндэсний эрх ашигт сөргөөр нөлөөлнө гэж энэ салбарын дэд сайдын хувьд бодож байна.

О.БАТ-УНДРАХ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)