Есөн компанийн хувьцааны ханш буурчээ

Өчигдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 79,186,130.00 төгрөгийн үнийн дүн бүхий 288,735 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байжээ. Үүнээс "Алтайн Зам" ХК (AZH +14.97%) болон "Хорин Хоёрдугаар Бааз" ХК (AHH +14.63%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дөрвөн Уул" ХК (DRU -14.99%) болон  "Тавантолгой" ХК (TTL-10.13%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 1.31 хувиар буурч 19637.56 нэгжид хүрчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)