Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр гарч ирж, иргэн Б.Болороогийн шаардлагыг хүлээн авлаа

Иргэн Б.Болороо ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь насаа алдсан нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн тулд 12 өдрийн турш төв талбай дээр суулт зарласан.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэн Б.Болороотой өөрийн биеэр уулзаж, шаардлагыг нь хүлээн авлаа. Тэрбээр шаардлагыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржид уламжилж, хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ хэмээн амлалт өгөв. Ингэхдээ суултаа зогсоож, гэртээ харихыг түүнд зөвлөсөн юм. Ерөнхий сайдын зөвлөгөөг Б.Болороо хүлээн авч суултаа зогсоохоор боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)