Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналаа УИХ-д өргөн мэдүүллээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аравдугаар сарын 30-ны өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргаад байсан юм. Ерөнхий сайд түүний хүсэлтийг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцсөний үндсэн дээр ХХААХҮ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)