Ерөнхий сайд орон нутагт ажиллаж байгаа тул Засгийн газар хуралдахгүй

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл өнөөдөр /2020.01.15/ Засгийн газрын ээлжит хуралдаан болохгүй.

Учир нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөдөө, орон нутагт ажиллаж байгаа тул Засгийн газрын хуралдааныг цуцалжээ.

Засгийн газар өнөөдөр хуралдаж, хэлэлцэх байсан асуудлаа өнгөрсөн долоо хоногт ээлжит бусаар хуралдаж хэлэлцэн шийдвэрлэсэн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)