Ерөнхий сайд зургаан чиглэлээр үүрэг даалгавар өглөө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЦЕГ-ын алба хаагчидтай цахимаар уулзалт хийж, зургаан чиглэлээр үүрэг даалгавар өглөө. У.Хүрэлсүх цахим уулзалтын үеэр цагдаагийн байгууллагынхны ажилтан, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдэж, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, тэр дундаа Мөрдөн байцаах алба болон Хар тамхитай тэмцэх газрынхны ажилтай танилцав. Тэрбээр цагдаагийн алба хаагчдад дараах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Нэгдүгээрт, цагдаагийн байгууллагад учирч буй асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж ажиллахыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт даалгасан. Хоёрдугаарт, алба хаагчдын сахилга, хариуцлагыг чангатгах асуудлыг ЦЕГ-ын дарга Ж.Болдод даалгалаа. Гуравдугаарт, эдийн засаг, санхүү хүндэрч болзошгүй 2021 онд хямралаас гарах төлөвлөгөө боловсруулж, алба хаагчдын цалин хангамжийг нэмэгдүүлэх ажлыг дэс дараатай хэрэгжүүлж буйгаа дуулгасан. 

Мөн кибер орчин дахь халдлага, сошиал сүлжээн дэх гүтгэлгийг дор бүр нь хянаж арга хэмжээ авахыг Ерөнхий сайд ЦЕГ-ын удирдлагад үүрэгдэв. Үүнээс гадна улс орныг нийтийн эмх замбараагүй байдалд уриалсан, үндэстэн ястны эв нэгдлийг бусниулж, олон улсын нийтээр зөвшөөрсөн хэм хэмжээний эсрэг өдүүлж буй гэмт хэрэгтэй тэмцэхийг ажлыг эрчимжүүл гэв. Эцэст нь, залуучууд ихээр мансуурч, сэтгэцэд нөлөөлөх эмийн хамааралтай болсон асуудлыг хөндөв. Улмаар хар тамхины хууль бус эргэлтийг таслан зогсоож, тэмцэх чиглэл өгсөн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)