Ерөнхий сайд Дархан, Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд Дархан, Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Дархан, Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан салбарыг ирэх жилүүдэд хөгжүүлэх дунд хугацааны бодлогоо танилцууллаа.

З.Мэндсайхан сайдын хэлснээр Монгол Улс хүнсний аюулгүй байдлаа хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангах, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байгааг хэлэв.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт:

“Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аян,

  • 2020 онд 117.4 сая литр сүүний үйлдвэрлэлийг дотоодоос хангаж, цаашид 200 сая литрт хүргэх
  • Гурилын хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаж, гадаадад 200 мянган тонн гурил экспортох
  • Өндөгний хэрэгцээнийхээ 52 хувь буюу 178 сая ширхэгийг дотооддоо үйлдвэрлэж байгааг 90 хувьд хүргэх
  • 2020 оны байдлаар төмс100 хувь, хүнсний ногооны хангамжийн 56 хувийг хангаж байгааг цаашид бүрэн хангах.

“Монгол мал” үндэсний хөтөлбөрөөр,

  • Махны экспортын өнөөгийн түвшин 58.6 мянган тонн байгааг 3 дахин нэмэгдүүлэх
  • Тариалангийн бүс нутгийг эрчимжсэн мал ахуйн бүс нутаг болгон хөгжүүлэх
  • 10 сая ширхэг арьс шир, 10 мянган тонн ноос, 3000 тонн ноолуур боловсруулах хүчин чадалтай Дархан арьс ширний цогцолбортой болсноор малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн үнэ цэнэ өсөх
  • Ховд аймагт “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк. 3000 тонн ноос, ноолуур боловсруулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулах аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)