“Ерөнхийлөгч өнөөдөр 16.30 минутад ҮАБЗ-ийг хуралдуулахаар шийдвэрлэлээ”

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Төрийн ордонд дараах мэдэгдлийг хийлээ.

Одоо гараад УИХ-ын даргын өгсөн хариуг жагсагчдад хэлье. Ингээд жагсаал цуглаанаа хаая. Тэгэхгүй бол олон хүнийг барьж тогтооход хэцүү болно. Та бүхэн мэдэж байгаа. Бидний дараагийн тэмцэл бол Жагсаал цуглааны хуулийг зөрчилгүйгээр гэр барьж суулт хийх. Гэхдээ юуны түрүүнд цугласан олныг яаж тайван байдлаар тараах тухай бодох ёстой. Жагсагчдын дунд  үймээн самуун үүсгэж магадгүй байгаа тухай мэдээллийг сая манай гэж гишүүн авлаа. Гэхдээ бид энэ мэдээллийг баталгаажуулж чадаагүй байна. Ерөнхийлөгч энэ талаар нухацтай хүлээж авч байна. Тиймээс 16.30 минутад ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулах шийдвэр гаргаж Тамгын газрын даргаараа дамжуулан Ерөнхий сайд, УИХ-ын даргад хэлүүллээ.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)