Ерөнхийлөгч ШХАБ-ын уулзалтад оролцоод ирэв

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кыргыз улсын Бишкек хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XIII хуралдаанд амжилттай оролцсон байна. Уг хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ “Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй оролцохыг эрмэлздэг. ШХАБ-ын дээд түвшний уулзалтад Монгол Улсын төрийн тэргүүн долоо дахь удаагаа оролцож байна.

Өнгөрсөн 2012 оны арванхоёрдугаар сард Бишкек хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хурлаар баталсан 2012-2016 онд ШХАБ-ын хүрээн дэх төслийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний жагсаалтад анхаарал хандуулж, зарим төс өлд зохистой хэлбэрээр оролцохыг хүсэж байна” хэмээн хэлсэн байна. ШХАБ-ын энэ удаагийн дээд хэмжээний хуралдаанд оролцсон зургаан орны (ОХУ, БНХАУ, Кыргыз, Тажикистан, Узбекистан, Казахстан) Төрийн тэргүүн гурван гол баримт бичигт гарын үсэг зурлаа. Тодруулбал, “Бишкекийн тунхаглал”, “2013-2017 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлб өр”, “Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан юм. Мөн оролцсон ихэнх орнууд дэлхийд өрнөж буй улс төр болон эдийн засгийн томоохон асуудлын талаар санал солилцлоо.

Уулзалтын дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцев болон Кыргыз улсын Төрийн тэргүүн асан Роза Отанбаева нарыг хүлээн авч уулзсан байна. Улмаар тэрбээр уржигдар эх орондоо ирсэн юм.

Д.Ф.Мезенцевийг Төрийн тэргүүн хүлээн авч уулзлаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)