Ерөнхийлөгч шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчилж ирээд 14 хоног тусгаарлагдсан. Тэгвэл тэрбээр өнөөдрөөс үүрэгт ажилдаа орж байгаа бололтой.

Өнгөрсөн шөнө Монгол Улсын нутаг дэвсгэрт шинэ коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга өнөө өглөө 08:00 цагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, Засгийн газарт чиглэл өглөө.

Тэрбээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт үүрэгдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)