Ерөнхийлөгч Х.Баттулга эх орон, тусгаар тогтнолын талаар теле хичээл заалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан эх орон, тусгаар тогтнол, монгол хэл, соёл зэрэг сэдвийг хамруулан теле хичээл заалаа.

Энэ жилийн хичээлийн нээлт нь Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга теле хичээлээ эх орон гэх ойлголтоос эхэлж, түүх уламжлал, хэл соёлын нэгдмэл байдал нь эх орон гэх ойлголтын суурь багануудын нэг хэмээсэн юм. Мөн эрх чөлөө, тусгаар тогтнолыг урт удаан хадгалахын тулд улс орон хөгжих ёстой, иргэд боловсролтой, эх оронч сэтгэхүй, ёс зүйтэй байх хэрэгтэйг багачуудад сануулж, теле хичээлийн турш дээрх сэдвээр ярилцлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)