Ерөнхийлөгч Х.Баттулга, В.Путин, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нар жүдо бөхийн тэмцээн үзэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар өчигдөр Дорнын эдийн засгийн чуулганы үеэр зохион байгуулагддаг Өсвөрийн жүдо бөхийн тэмцээний финалын барилдаануудыг үзэж сонирхлоо.

Мөн тэмцээн өндөрлөсний дараа шагнал гардуулах ёслолд оролцож, өсвөрийн тамирчдад спортын амжилт хүсэв.

 Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн чуулга, уулзалтаа өндөрлүүлж өчигдөр эх орондоо ирлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)