Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлахаар өнөөдөр эх орноосоо мордоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчилж, Хятадын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, коронавирусын тархалттай холбоотой асуудлаар тус улсын удирдлагуудтай санал солилцох ажээ. Энэ тухай БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин мэдэгдсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2019 оны дөрөвдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд БНХАУ-д Төрийн айлчлал хийж, 2019 оны дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Бээжин хотод болох “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцож байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)