Ерөнхийлөгч тусгаарлалтаас гарч, ажилдаа орлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр (2020.02.27) Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзалт хийгээд ирсэн билээ. Тэрээр өмнөд хөршид туслах зорилгоор 30 мянган хонь бэлэглэж байгаагаа дуулгаад ирсэн юм. 

БНХАУ-аас ирсэн даруйдаа Ерөнхийлөгч тусгаарлагдсан. Тэгвэл өнөөдрөөс Ерөнхийлөгч Х.Баттулгын тусгаарлалтын хугацаа дуусч, ажилдаа орсон байна.

Мөн дагалдан явсан гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг, Онцгой бадлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарыг ХУД-ийн нутаг дэвсгэр Жаргалантын амман дахь ОБЕГ-ын харьяа сувилалд тусгаарлаад байсан юм.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)